top banner
Шуурхай мэдээ

Хан Хэнтийд шагналын хур буулаа


2017-07-11 09:17:26
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүннү гүрэн байгуулагдаж, тулгар төр үүссэний 2226 жил, Их Монгол Улс, Эзэнт гүрний 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Халхын Сэцэн хан аймгийн 390 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд зориулсан баярын хурлын үеэр шагналын хур буулаа. 

Баярын хурал, хүндэтгэлийн тоглолтод аймаг, орон нутгийн удирдлагууд, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, алдар цуутай хөдөлмөрийн алдартнууд, агентлаг, газар, хэлтэс, байгууллагын дарга нар, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. 

Баярын хурлыг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нээж, тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Монгол Улсын гавъяат жүжигчин С.Нансалмаа нар үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дараах иргэд төрийн дээд цол, одон медалиар энгэрээ мялаалаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын ахмад ажилтан П.Дамдин, Хэнтий аймгийн Бэрх тосгоны уул уурхайн инженер Ц.Болдбаатар, Баянхутаг сумын 3-р багийн малчин Л.Лувсанбаяр, Жаргалтхаан сумын малчин Ц.Төмөрсүх нар, Алтан гадас одонгоор Хэнтий аймгийн ҮЭХ-ны тэргүүн Д.Оюун, Хэнтий аймгийн Өндөрхаан ХК-нийн мал аж ахуй хариуцсан менежер, ахмад зоотехникч Д.Төмөр, Ахмад багш, Волейболын спортын мастер, ахмад тамирчин З.Үржинханд, Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын ахмад ажилтан Т.Цэнд, Хэнтий аймгийн “Тэмүүжин“ цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Адьяасүрэн, Хэнтий аймгийн Насан туршийн боловсрол олгох Гэгээрэл төвийн захирал Г.Дашдаваа, УЦУОША-ны дэргэдэх Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн инженер Ч.Эрдэнэбаатар, Хэнтий аймгийн Ерөөл төгс ХХК-ны нягтлан бодогч Т.Базаршириймаа, Хэнтий ус ХХК-ийн ахмад ажилтан Д.Дашзэвэг, Батширээт сумын өндөр настан В.Бахь, НЭ-ийн Их эмч Н.Орхончимэг, МХГ-ын байцаагч Д.Шараа, Цэргийн гавъяаны одонгоор Хэнтий аймгийн ЦГ-ын дарга Цагдаагийн дэд хурандаа Ж.Болд, Хэнтий аймгийн ЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Болор-Эрдэнэ, Хэнтий аймгийн ШШГА-ны малын дарга дэд хурандаа Л.Ням-очир, Цэргийн хүндэт медалиар Хэнтий аймгийн ЦГ-ын малын хулгайтай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хэрлэн сумы ЗДТГ-ын Баянмөнх багийн Нийгмийн ажилтан Г.Мөнхжаргал, “Харгуй” ТӨХК-нийн ачигчийн операторч Л.Ган-Эрдэнэ, “Мөнхийн тулга”ХХК-ийн ерөнхий инженер Г.Хэрлэнцэцэг, Хэрлэн 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Баатар, Аймгийн ЗДТГ-ын ажилтан Д.Цэдэвсүрэн, Баянхутаг сумын ЭМТ-ийн ээлжийн сувилагч, вакцинатор Г.Оюундалай, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Н.Маналжав нар тус тус энгэрээ мялаалаа.

Хүндэтгэлийн тоглолт Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Б.Шаравын “Хан Хэнтий” магтуугаар эхэлж, үндэсний хөгжим, уран нугаралт, бүжигчин дуучдын уран бүтээлээр үргэлжлэв.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд