top banner
Шуурхай мэдээ

Хөвсгөлийн наадамд Алунгоо хатан айлчлан ирж, цэргийн хүрээнийхэн жагслаа


2017-07-11 14:11:09
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 86 жилийн баяр наадмын нээлт өргөн дэлгэр болж нээлтэнд Ариг уснаа мэндэлсэн Алунгоо хатан эжий Добу мэргэний хамт ирж мэндчилгээ дэвшүүлэн Хөвсгөл цэргийн хүрээний байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал боллоо.
Энэ жилийн наадам Мөрөн сумын ард байрлах морь барианы газар болж буй бөгөөд хур бороо бага орсны улмаас хуурай шороо тоосжилт их байлаа. Мөн сумуудын наадам давхцсаны улмаас хурдан морины тоо ч эрс цөөхөн байлаа. Тухайлбал Азарганы уралдаанд 34, Соёолонгийн уралдаанд 28 хурдан хүлгүүд уралдаж байна. Энэ жилийн онцлог нь жил бүр уяачдаас ирүүлдэг хүсэлтийг хүлээн авч эрлийз, бага дунд насны морьдын уралдаан нэмэгдэж нийт 8 насны морь уралдах юм. Хоймор нутгийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Б.Гантуяа 

Монгол брэнд