top banner
Шуурхай мэдээ

Сэлэнгэ сумын наадмууд өргөн дэлгэр болж байна


2017-07-12 12:48:37
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын түүхт 96, Баянгол сум байгуулагдсаны 86 жилийн хотол баясгалант монгол түмний Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Өнөөдөр Баянголчууд соёолон насны морьдын уралдаан, хязаалан насны морьдын уралдаан, Үндэсний бөхийн барилдаан, Хүүхдийн барилдаануудаа амжилттай зохион байгуулж, сумаараа өргөн дэлгэр наадлаа. Хэн нэгнийг үзэх гэж суудал аван наадах төвийн наадмаас хэнийг ч онцолж ялгахгүйгээр сумаараа нийлэн нааддагаараа сумын наадам онцлогтой. Энэхүү наадмын Үндэсний бөхийн барилдаанд Баянгол сумын “Таван хан” дэвжээний бөх сумын заан Б.Батжаргалт түрүүлж, Увс аймгийн Тэс сумын начин н.Ганзориг үзүүрлэлээ. Мөн хүүхдийн барилааны 9-13 насны ангилалд н.Батзаяа түрүүлж, н.Чойжил үзүүрлэсэн бол 13-16 насны ангилалд Т.Сумъяабазар түрүүлж, О.Өсөхбаяр үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Хязаалан насны морьдын уралдаанд Б.Батхуягийн шарга түрүүлж, Э.Түвшинчулууны бор аман хүзүүдсэн байна. Соёолон насны морьдын уралдаанд Ч.Нямын хүрэн түрүүлж, н.Лувсандагвын хүрэн үзүүрлэн
унасан хүүхэд, уясан эзэн, хуран чуулсан түмнээ цэнгүүллээ.
Ч.Отгонцэцэг


Монгол брэнд