top banner
Шуурхай мэдээ

Хөвсгөл нутгаас 10 жилийн дараа дахин арслан төрлөө


2017-07-13 00:06:49
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жилийн ойн их үндэсний  баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдорж түрүүлж Хөвсгөл нутгаас 10 жилийн дараа дахин арслан төрлөө.
Ц.Содномдорж  улсын их баяр наадамд 9 жил зодоглож байгаа бөгөөд энэ жил 9 дэхь жилдээ 9 даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ.
Хөвсгөл нутаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тустус түрүүлж байсан түүхтэй ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд