top banner

Алдарт уяач П.Одонбаатарын зээрд үрээ түрүүлэв


2017-07-13 14:16:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангиллын буюу хурдан хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, улсын Алдарт уяач П.Одонбаатарын зээрд үрээ түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, уяач Г.Лхагвасүрэнгийн хээр, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяач Г.Батболдын Сүлд хул үрээ хурдлав.

Харин айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Ч.Гантөмөрийн хар халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын Манлай уяач Ө.Пүрэвбаатарын бор халзан хурдаллаа.

Ч.Ариунболд

Монгол брэнд