top banner
Шуурхай мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүүгүй, барьцаагүй зээл олгож байна


2017-07-14 17:45:26
Зураг
Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд албаныхан энэ жил 39 сая төгрөгийн зээл олгожээ. 
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Э.Баярмаа,“Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван сая хүртэлх төгрөгийн зээл авч байна. Зээл нь хоёр жилийн турш хүүгүй, барьцаагүй бөгөөд эргэн төлөх нөхцөлтэй. Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн бий. Орон нутгаас аж ахуйн нэгжүүдэд хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг уриалсан" гэв.
Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг жилийн турш ажиллуулж Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмсэнтэй тэнцэх урамшууллыг тухайн ажил олгогч байгууллагад олгодог. Энэ жил “Ачуут сан” ХХК  хоёр сая 304 мянган төгрөгийн урамшуулал авчээ.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд