top banner
Шуурхай мэдээ

Дорноговьд 38 хэм хүрч халж байна


2017-07-15 18:06:53
Зураг
Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын зүүн өмнө зүгийн хилийн бүс нутаг Дорноговь аймагт хур бороо багатай  ихэнх нутгаар агаарын температур халуун байна.
Аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албаны гаргасан мэдээллээс үзэхэд энэ сарын 16-нд зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Ихэнх хугацаанд секундэд  зургаагаас 11 метр, борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй.
Хугацааны турш нийт нутгаар халж шөнөдөө 19-өөс 24 хэм дулаан, өдөртөө 33-аас 38 хэм хүртэл халж байна. Энэ жил хур бороо багатай, гандуу, агаарын температур халуун байгаа тул өвөлд бэлтгэж малчид эртхэн отор нүүдэл хийж малаа тарга тэвээрэг авахуулах, өвс тэжээлээ базаах шаардлагатай гэж албаны хүн өгүүлэв.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд