top banner
Шуурхай мэдээ

Наадмын урт амралтаар 159 дуудлага иржээ


2017-07-15 18:13:21
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой Үндэсний их баяр наадмын урт амралт дуусаж байна.
Долдугаар сарын 10-наас 15-ны хооронд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд нийт 159  дуудлага иржээ. Дуудлагын ихэнх нь хэт халуунаас үүдэж даралт ихсэх, бөөлжих, халуурах, бага насны хүүхэд шингэн алдах, хурдан мориноос унаж бэртэж гэмтэх дуудлага зонхилсон бол эмнэлгийн ажилтнууд нэг удаа алсын дуудлагад явсан байна.
Яаралтай тусламжийн төвд өдөртөө эмч, сувилагч, жолооч гээд 10-аас 12 хүн  байнга жижүүрлэж ажиллажээ. Сувилагч нар наймаас 16 цагаар, эмч нар 24 цагаар жижүүрлэсэн бөгөөд наадмын урт амралтаар ажлын ачаалал харьцангуй гайгүй байсан аж.
Х.Эрдэнэбулган   

Монгол брэнд