top banner
Шуурхай мэдээ

Хантайширын нуруунд халиун буга нутагшуулна


2017-07-15 20:25:31
Зураг

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖГ-аас “Алтайн халиун буга” ТББ-тай хийсэн гэрээний дагуу тус аймгийн Хантайширын нуруунд буга нутагшуулах ажил ойрын үед хийгдэх ажээ. Хантайширын нурууны бугын тоог нэмэгдүүлэх, цус сэлбэх зорилгоор уг ажлыг хийж байгаа бөгөөд Хустайн нуруунаас шинээр бугын төл барьж авчрах ажээ. Халиун сумын Гүүбариач багийн нутагт тусгай хашаа барьж уг төлүүдийг байгаль хамгаалагчид болон бэлтгэгдсэн маллах хүн ажиллуулах юм байна.

Уг ажлыг 1994 онд аймгийн төвийн нэгдүгээр сургуулийг төгссөн хэсэг залуучууд санаачлан гүйцэтгэж байгаа ажээ. Тэд шинэ сүрэгтээ Тайшир, Алтай гэх зэрэг нэр хайрласан гэнэ.

                                                                                                                        Ш.Цоодол


Монгол брэнд