top banner
Шуурхай мэдээ

Наро Банчин гэгээнтэн ном айлдлаа


2017-07-15 21:20:35
Зураг

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ, Засаг даргын урилгаар эртний Энэтхэгийн 84 шидтэн, Халхын 88 шидтэний нэг YII дүрийн хувилгаан Наро Банчин Данзанлхүндэв гэгээнтэн Говь-Алтай аймагт морилж сүсэгтэн олонтой уулзаж ном айлдлаа. Тэрээр иргэд олон түмэнд эв эеийг эрхэмлэхийн чухалыг сануулж Очирваань, Манзушир, Жанрайсэг, Цэнд-Аюуш зэрэг бурхадын зүрхэн тарнийг зааж дагуулан уншуулж лүн хүртээсэн байна. Мөн иргэд сүсэгтэн олонд сахиус, ариун сан, утлага, рашаан хүртээж эргэн уулзахын ерөөл тавилаа.
Засагт хан аймгийнхан буюу Алтайчуудын өвөг дээдэс Наро Банчин гэгээнтнийг шүтэж ирсэн бөгөөд өмнөх дүрийн сууж байсан хийдийн туурь аймгийн төвөөс 48 км зайд Завхан голын хөвөөнд байдаг юм.

                                                                                                           Ш.Цоодол


Монгол брэнд