top banner
Шуурхай мэдээ

Дорноговийнхон онцгой байдлынханд туслах хөдөлгөөн өрнүүлж байна


2017-07-16 01:08:02
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар энэ сарын 15-наас Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 33 дугаар анги, Айраг сумын гал унтраах 23 дугаар ангиас нийт 36 алба хаагч, гурван машинтай үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд зэрэг томоохон сумын иргэд  ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон хөрөнгө санхүүгээр туслах сайн санааны хөдөлгөөнийг өрнүүлж буй.
Тухайлбал, Сайншанд сумын “Үлэмж” худалдааны төв, “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо, “Дорнын манлайлагч” төрийн бус байгууллага, www.dornogovipost.mn сайтаас санаачилж ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслахаар нэг өдрийн сайн санааны аяныг өрнүүлэхээр боллоо. Хандиваар цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан хандивын дансанд удахгүй шилжүүлэх аж.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд