top banner

Ерөнхийлөгч Батсүмбэр дэх түймрийн голомтод ажиллаж байна


2017-07-16 13:03:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батсүмбэр суманд ажиллаж байна.
 
Тэрбээр өглөө 11 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн. Ерөнхийлөгчийн ажиллаж буй Батсүмбэр суманд одоогийн байдлаар 6 түймэр дэгдээж байгаа юм. Тодруулбал:
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг эн сарын 9-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 85 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдрийнхөө 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Б.Туул

Монгол брэнд