top banner

ИНЕГ “Гал түймрийн эсрэг аян” өрнүүллээ


2017-07-16 13:09:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн залуучуудын холбооноос энэ сарын 19-нийг дуустал “Гал түймрийн эсрэг аян” өрнүүлэхээр болов.

Аяны хүрээнд ИНЕГ болон нислэгийн авиа компаниудын албан хаагчдаас хандив цуглуулан Онцгой байдлын алба хаагчдад сэтгэл зүйн болон эд материалын дэмжлэг үзүүлэх аж. Хандивыг иргэн Б.Пүрэвсүрэнгийн Хаан банкан дахь 5166 0210 50 тоот дансанд хүлээн авах юм. Иргэний нисэхийн залуучуудын холбооноос нисэхийн салбарт ажиллаж буй бүх албан хаагчдыг энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Ч.Ариунболд

Монгол брэнд