top banner

ХЗДХЯ түймэр унтраахад тусгай зориулалтын 21 тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлнэ


2017-07-16 16:30:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХЯ-наас шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 тээврийн хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.  Түүнчлэн ХЗДХЯ--ны салбарын үйлдвэрийн газрууд 10 мянган ширхэг брезентен бээлий үйлдвэрлэж түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст хүргэх, угаартаж ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх үүднээс эмнэлгийн таван шуурхай бүлгийг ажиллуулахаар илгээсэн байна.
Мөн гал түймэртэй тэмцэхэд Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд