top banner
Шуурхай мэдээ

Онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлэх тусламжийн цуваа үргэлжилсээр байна


2017-07-16 17:05:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумд, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр болон Төв аймгийн Батсүмбэр суманд асч буй түймрийг унтраахад Онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлэх тусламжийн цуваа үргэлжилсээр байна.

Тухайлбал, Хаан банк 10 сая төгрөгийн хандив өргөх болжээ. Мөн уг үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтэй иргэдийн хандивыг өөрийн банкан дахь 5163118080 ( Хаан банк сан) дансанд цуглуулж эхэлсэн байна.
 
Мөн Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд 32 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах багаж хэрэгслээр туслах болсон байна. Энэхүү тусламжийн багцад 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг усаар шүршигч төхөөрөмж болон сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрх багтаж байгаа юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд