top banner
Шуурхай мэдээ

Хөвсгөлчүүд шинэ Арсландаа энэ сарын 27-нд хүндэтгэл үзүүлнэ


2017-07-17 13:11:09
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаан болж  энэ сарын 27-нд,  Ардын хувьсгалын 96 жилийн ойн их үндэсний  баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэхээр боллоо. Хуралдаанаар энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдож, нарийн бичгийн даргаар Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мөнхөөг томилов. Энэхүү арга хэмжээ түүний төрсөн нутаг болох Тосонцэнгэл суманд болох бөгөөд бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулна. Ажлын хэсэг хуралдаж ямар арга хэмжээ хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөн гаргах гэнэ.  Ц.Содномдорж  улсын их баяр наадамд 9 жил зодоглож байгаа бөгөөд энэ жил 9 дэх жилдээ 9 даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ.

Хөвсгөл нутаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тус тус түрүүлж байсан түүхтэй ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд