top banner

110 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжина


2017-07-17 13:19:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам маргааш буюу энэ сарын 18-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван сар болон гурван жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг 110 тэрбум төгрөгөөр борлуулах болжээ.

Гурван сарын хугацаатай үнэт цаас нь 12 хувийн хүүтэй бөгөөд нэгж тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх юм. Уг үнэт цааснаас нийт 60 мянган ширхэгийг борлуулахаар төлөвлөсөн байна.

Гурван жилийн хугацаатай үнэт цаасны нэрлэсэн үнэ мөн 100 мянган төгрөг бөгөөд нийт 50 мянган ширхэгийг арилжина. Үнэт цаасны хүү жилийн 15.140 хувийн хүүтэй байх юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд