top banner
Шуурхай мэдээ

Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна


2017-07-17 14:24:42
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон аймгийн төвөөс 100 гаруй километрт алслагдсан бөгөөд урин дулааны  цагт гадна дотны жуулчид хамгийн их ирдэг гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг гэнэ. Энэ нөхцөл байдлыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралыг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Хатгал тосгонд очиж газар дээр нь танилцсан байна.  
 Засгийн газрын  хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй  учраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулагдсанаар Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотоодын жуулчид их ирдэг учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед цаг алдалгүй унтраах, хөрш зэргэлдээ аймгийн төвөөс алслагдсан сумдад гал гарсан үед Хатгалаас явахад түргэн шуурхай хүрч очих зэрэг ач холбогдолтой ажээ.
 Б.Гантуяа 

Монгол брэнд