top banner
Шуурхай мэдээ

Эгийн голын усанд ой өнгөрч байгаа хүүхэд осолджээ


2017-07-17 14:51:35
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурыг зорьж буй иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Анхаарал болгоомжгүйн улмаас нуурт осолдох тохиолдол гарсан тул Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас амарч зугаалж яваа иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна. 
 
Энэ сарын 14-нд Хөвсгөл аймгийн Хатгал сум, “Гүүрний-Ам” гэдэг газар /тосгоноос урд зүгт 5 км-т/ Эгийн голын усанд Дархан-Уул аймгийн харъяат нэг нас таван сартай хүүхэд осолдсон тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж хүүхдийг уснаас эсэн мэнд гаргаж анхны тусламж үзүүлэн Хатгал тосгоны эмнэлэгт хүргэж өгсөн боловч нас барсан байна.

Иймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, хог хаягдлаа орхихгүй, ил задгай газар бие засахгүй, хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж  байна.
Б.Гантуяа 

Монгол брэнд