top banner
Шуурхай мэдээ

Тарнын голын гүүрийг түр хаалаа


2017-07-17 15:52:58
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын нутгийн хилийн заагт байдаг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн заагт байдаг энэ гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна. Иргэд, жолооч нарыг энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
- Өвөрхангай аймгийн Бүрд суманд болсон үерийн улмаас Тарнын гол үерлэж гүүрний тулгуурыг гэмтээсэн. Төв аймгийн “Төв АЗЗА” ТӨХК туслах зам тавьж замын хөдөлгөөнийг саадгүй үргэлжлүүлж байгаа гэж Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярьсан юм.
М.Батжаргал

Монгол брэнд