top banner
Шуурхай мэдээ

Цахим хэрэгт буруутгагдсан ОХУ-ын иргэнийг анхааралдаа авахыг Дональд Трампаас хүсэв


2017-07-17 15:58:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын шүүх ОХУ-ын иргэн Евгений Никулиныг "LinkedIN" олон нийтийн сүлжээ, "Dropbox", "Formspring" серверүүдэд  халдан Webmoney системээс цахимаар 3450 ам.доллар залилсан хэрэгт буруутгаад буй юм. Тэрбээр өнгөрөгч оны 10 дугаар сард АНУ-ын тусгай албаны хүсэлтээр Прага хотод байхад нь цагдаа нар баривчлажээ. 

Тэгвэл түүний өмгөөлөгч Владимир Макеев АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд захидал бичсэн байна. Тэрбээр "Захидалдаа өөрийн үйлчлүүлэгчийн хэрэгт анхаарал хандуулан АНУ-ын тусгай албаныхны гүтгэлгийг зогсоохыг хүсчээ". 

Одоогийн байдлаар оросын хакер Прага хотын Панкрац шоронд хоригдож буй аж. Түүний хэргийг АНУ болон  ОХУ шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэргийг аль улсад шилжүүлэх шийдвэрийг  Чехийн Хууль Зүйн Яамны Сайд Роберт Пеликан гаргах юм.

Дашрамд дурдахад Евгений Никулин нь оросын шилдэг хакеруудын нэг бөгөөд өсвөр насандаа томоохон олон нийтийн сүлжээг хакердаж байжээ.
Л.Нандиа


Монгол брэнд