top banner
Шуурхай мэдээ

Хурдан соёолонд Д.Мягмарпүрэвийн хар түрүүлэв


2017-07-17 17:42:11
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд болсон “Тайжийн хурд-2017” хурдан соёолонгийн уралдаанд Дэлгэрэх сумын харьяат аймгийн алдарт уяач  Д.Мягмарпүрэвийн хар магнайдаа тоосгүй төрүүлэв.
Хар соёолон Хэнтий аймгийн Галшар сумын наадам, мөн Дэлгэрэх сумынхаа баяр наадамд түрүүлсэн хурдан буян аж. Аман хүзүүнд Өргөн сумын уяач Б.Чулуунсүхийн хонгор давхисан бол айргийн гуравт  Дэлгэрэх сумын алдарт уяач Д.Пүрэвжавын зээрд, айргийн дөрөвт Дэлгэрэх сумын алдарт уяач Б.Лхагвасүрэнгийн ухаа, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Доржготовын хүрэн тус тус хурдалжээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд