top banner
Шуурхай мэдээ

Согтуугийн улмаас жорлонд унаж амиа алджээ


2017-07-17 17:46:12
Орхон/МОНЦАМЭ/ Баяр наадмын үеэр БОЭТ-ийн Түргэн тусламжийн тасагт 490 дуудлага ирж  Яаралтай тусламжийн тасгаар  660 хүн үйлчлүүлсэн байна.  Мөн 11-ний өдөр  иргэн Б ил жорлонгийн нүхэнд унаж амь насаа алджээ. Аймгийн Онцгой байдлын газар хэргийн газарт дуудлагаар очиж цогцсыг гаргасан байна.

Харин  аймгийн Цагдаагийн газарт 160 гаруй гомдол ирсэнээс гэмт хэргийн шинжтэй  долоо байжээ.  Үүний нэг нь бусдын бие махбодод гэмтэл учруулах, хоёр нь хулгайлах, дөрөв нь золгүй учрал гэж Цагдаагийн газрын  Мөрдөн байцаах тасгийн дарга  н.Энх-Ертөнц мэдээллээ. Дээрх хугацаанд 112 хүн эрүүлжүүлэгдсэн гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил илрүүлж, биеэ авч явах чадваргүй болсон 27 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Б.Оюун-Эрдэнэ

Монгол брэнд