top banner
Шуурхай мэдээ

Орхон аймагт ажилгүй 9.6 мянган иргэн байна


2017-07-17 23:32:21
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Статистикийн хэлтэс 2016 онд 432 өрхийг судалгаанд хамруулж хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшинг судалжээ. Судалгаагаар 2016 онд Орхон аймагт ажил эрж, хайж байгаа иргэдийн тоо 10.7 дахин, ажилгүйдлийн түвшин 20.2 пунктээр, эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 11.2 хувиар нэмэгдэж ажиллагсдын тоо 13.5 хувиар буурсан байна.
Нийт 101.9 мянган хүн амын 9 мянга 600 нь ажилгүй, 42  мянга 700 нь эдийн засгийн идэвхитэй хүн ам, 33 мянга нэг 100 нь ажил хийж байгаа, 23 мянга 800 нь эдийн засгийн идэвхгүй хүн ам байна. Тодруулбал, хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 64 нь эдийн засгийн идэвхтэй, таван хүн тутмын хоёр нь ямар нэг ажил эрхэлдэг, эдийн засгийн идэвхтэй таван хүн тутмын нэг нь ажилгүй байна. Судалгааны дүнгээр 2016 онд 33.1 мянган хүн ажил эрхэлж байсан нь өмнөх оныхоос 13.5 хувиар буюу 5200 хүнээр багассан ажээ. Энэ нь хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон, орон тооны цомхотгол хийсэн, шилжин ирж буй хүн амын дийлэнх нь ажилгүй иргэд байсантай холбоотой ажээ. Иймд цаашид байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ. Харин ажил эрхлэлтийг насны бүлгээр авч үзвэл, 40-49 насныханы хөдөлмөр эрхлэлт өндөр хувьтай байна.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд