top banner
Шуурхай мэдээ

Японы парламентын танхимын дарга айлчилж байна


2017-07-18 16:32:48
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын М.Энхболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзалт хийж, чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Монгол дахь Япон цэргийн дурсгалын цогцолборт зочилж, Хүй долоон худагт бэсрэг наадам үзэж сонирхов. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын үе үеийн дарга нараас анх удаа Монгол Улсад айлчилж байгаагаа онцлоод халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийллээ. Мөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, “Япон-Монгол хоёр улсыг эрх чөлөө, ардчилал зэрэг үнэт зүйлс нэгтгэдэг. Тиймээс Монгол Улс нь Япон улсын орчуулагчгүй түнш юм. Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд цаашид энэхүү харилцаагаа улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, урлаг соёл, спорт зэрэг өргөн чиглэлд хөгжүүлж явья гэдэг дээр талууд санал нэгдлээ” хэмээн ярив.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд