top banner
Шуурхай мэдээ

Дэд сайд Б.Батцэцэг Берлин хотын Захирагчийг хүлээн авч уулзав


2017-07-19 08:54:42
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер-ийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд талархалтай байгааг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид орон нутаг, бизнес эрхлэгчидийн хоорондын шууд харилцааны хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолоо илэрхийлэв. Тэрээр цааш нь Монгол залуусыг ХБНГУ-д суралцуулах, мэргэшлийн дадлага хийлгэх, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн Берлин хотын туршлагаас суралцах хүсэлтэйгээ онцлов.

Берлин хотын Хумболдтын их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн цаашдын  үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг мөн Берлин хотын Захирагчаас хүсэв.


Монгол брэнд