top banner
Шуурхай мэдээ

“Орхон-Робот 2017” тэмцээний ялагч БНСУ явна


2017-07-19 11:21:06
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 23-нд Орхон аймагт “Орхон-Робот 2017” лего роботын бүсийн тэмцээн болно. Тэмцээнд БНСУ-ын ахлах анги болон Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн 120 гаруй сурагч оролцоно. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Орхон аймгийн ЗДТГ, БСУГ, “Эрдмийн сан”,” Орхон Эмпати” сургууль ажиллаж байна.
Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн дэвшилтэй танилцуулах зорилготой уг тэмцээн 2011 оноос Улаанбаатар хотод зохион байгуулагдаж 2015 оноос хөдөө орон нутгийг хамрах болжээ. Тэмцээнд түрүүлсэн баг ирэх оны нэгдүгээр сард БНСУ-д болох КРС тэмцээнд оролцоно. “Мон Робо” лего тэмцээнийг БСШУЯ, БНСУ-ын “Роботын боловсролын нийгэмлэг” хамтран зохион байгуулдаг бөгөөд хөдөө орон нутагт болох үед тухайн аймгийн нэрээр нэрлэдэг ажээ. Тодруулбал, “Орхон-Робот”, “Хөвсгөл-Робот” гэж тодотгодог байна.
Б.Оюун-Эрдэнэ

Монгол брэнд