top banner

Сорилд 40 шахам хувь нь "онцсайн" дүн авчээ


2017-07-21 03:20:26
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Боловсрол Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран явуулжээ.
Сорил авах аргачлал, зохион байгуулалт, үнэлгээ шивэлт хийх аргачлал, бие бялдрыг хөгжүүлэх жорын дасгалын зааварчилгаа, бага насны хүүхдийн дасгал хөдөлгөөн, ахмад настны дасгал, аэробикийн үндсэн дасгал, жагсаалын хувиргалт зэрэг төрлөөр сургалтад сургалтад хамрагдсан хүмүүс сорилыг авсан байна.
Сорилд нийт 5354 хүнийг хамруулснаас 60 орчим хувь нь 15-64 насныхан байжээ.
Нэгдсэн дүнгээр 38.4 хувь нь А үнэлгээтэй, 24.6 хувь нь В үнэлгээтэй, 16.2 хувь нь С үнэлгээтэй, 15.9 хувь нь D үнэлгээтэй, 4.8 хувь нь F үнэлгээ авсан байна.  
Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн сорилын аяны хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төв нийт 40 гаруй албан байгууллага, аж ахуй нэгж сорилын хэрэглэл, материал, төхөөрөмжөөр хангагджээ.
                                                                                                                                                         Б.Мөнхзул

Монгол брэнд