top banner
Шуурхай мэдээ

Мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна


2017-07-21 03:47:03
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн баяр наадам энэ сарын 21, 21-ны өдрүүдэд болно. Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг.
Тиймээс хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй хэмээн сэрэмжлүүлж байна.

Хоолны хордлогын шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг

Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:

– дотор муухайрах, бөөлжих

– гэдэс өвдөх

– гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/

– халуурах /37.5-39/

– тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх

– артерийн даралт буурах

– ухаан алдах

– шөрмөс татах

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй, vvнд:

– хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

– Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

– Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх
                                                                                                   Б.Мөнхзул


Монгол брэнд