top banner
Шуурхай мэдээ

Олон улсын скаутууд Монголд цуглана


2017-07-26 15:23:33
 Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембор буюу олон улсын скаутуудын майхан зуслангийн арга хэмжээ энэ сарын 27-ноос ирэх сарын хоёрны өдрүүдэд Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборт болно. 

2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр манай улс уг үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг авчээ. Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа аж.
Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй хүүхэд, залуучууд, 1500 зохион байгуулагч, гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцох юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд