top banner
Шуурхай мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа


2017-07-27 09:58:08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэв

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд