top banner
Шуурхай мэдээ

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгааг анхааруулж байна


2017-07-31 14:49:31
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, салхины хүч ширүүсэх, уруйн үер болох, голын усны түвшин огцом нэмэгдэх, мөндөр орох, аянга цахилгаан буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа сэрэмжлүүлэг мэдээг Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас ирүүллээ.
Тодруулбал өнөөдөр буюу 31-ний өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 08 дугаар сарын 01, 02-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох аж. Бороо орох үеэр салхины хүч ширүүсэх, уруйн үер болох, голын усны түвшин огцом нэмэгдэх, мөндөр орох, аянга цахилгаан буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа тул иргэд, олон нийтэд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд