top banner
Шуурхай мэдээ

Завхан аймаг өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орлоо


2017-08-01 15:40:13
Зураг
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар томилж, ажлын хэсэг хуралдлаа.
Энэ жил Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гантай байгаа бөгөөд ялангуяа Завхан аймгийн хил залгаа орших аймгууд гантай байгаагаас бусад аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх боломжгүй байдал бий болоод буй аж. Иймд Завхан аймаг дотроо отор нүүдэл хийх бүс нутгийг тогтоох, малчдаар өвөлжөө бууцыг дулаалуулах, засварлуулах ажлыг зохион байгуулах, хадлан тэжээл бэлтгэх , худаг ус сэргээн засварлах, малын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах хоёр ажлын  хэсгийг 24 суманд томилж ажиллуулахаар шийдвэрлээд байна.  Завхан аймгийн хэмжээнд энэ жил нийтдээ 4,6 сая толгой мал өвөлжих бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинд 1,6 сая толгой мал хамрагдаад байна. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгийн уурын зуухны эзэд, эрчим хүчний удирдлагуудтай уулзалт зохион байгуулж байна.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд