top banner
Шуурхай мэдээ

NHK: Ёкозүна Д.Дагвадорж ерөнхийлөгчийн бие төлөөлөгч боллоо


2017-08-04 07:27:29
Зураг
ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга асан Асашорю Д.Дагвадорж Монгол Улсын ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр  томилогдлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газраас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Асашорю Д.Дагвадорж нь спорт, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын харилцааг бэхжүүлэх үүргийг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх аж.

Их аварга Д.Дагвадорж нь саяхан болсон Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжин фэйсбүүкээр олон удаа шууд дүрс бичлэг хийсэн билээ.

Түүний хийсэн эдгээр дүрс бичлэг нь залуу сонгогчдын дэмжлэгийг хүлээж, Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд ялахад ихээхэн хувь нэмэр болсон юм.

Д.Дагвадорж нь одоо Монголдоо бизнес эрхэлж байгаа бөгөөд АН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн нэг билээ.

Ажиглагчдын хэлснээр, Х.Баттулга ёкозүна Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон нь сонгуулийн кампанит ажлын үеэр гаргасан хүчин чармайлтынх нь шагнал гэж ойлгож болох юм гэж Японы NHK телевиз мэдээлжээ.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20170804_08/
Г.Доржханд

Монгол брэнд