top banner
Шуурхай мэдээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг гурван бүсэд хийнэ


2017-08-04 13:03:54
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг улс орон даяар 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн явагдаж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/327 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 19 суманд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг сум, багийн иргэдээс цахим болон цаасан хэлбэрээр хуульд тусгах саналыг авах, хуулийн төслийг тайлбарлан таниулах, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Архангай аймгийг гурван бүсд хуваан энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. 1-р бүс буюу аймгийн төвд Эрдэнэбулган, Булган, Ихтамир, Чулуут, Цэнхэр, Төвшрүүлэх, 2-р бүс Батцэнгэл суманд Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хашаат, Хотонт, 3-р бүс Өндөр-улаан суманд Цахир, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант сумдын иргэд хэлэлцүүлэгт оролцох юм. Мөн "Үндсэн хууль хэлэлцүүлэг" гэсэн пээсбүүк хаягийг нээж ажиллуулж эхэлжээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд