top banner
Шуурхай мэдээ

Туркменистаны Ерөнхийлөгч "зэвсгийн эрдэм"-ээ гайхуулав


2017-08-04 15:57:56
Зураг
АШХАБАД. /Pravda.Ru/. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов “зэвсгийн эрдэм”-ээрээ дэлхий нийтийг гайхашрууллаа.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Туркменистан улсын төрийн тэргүүн саяхан нийслэл Ашхабад хотоос холгүй болсон цэргийн сургуулилтад оролцсон байна. Цэргийн хувцас өмссөн тэрбээр галт зэвсэг болон хутга шидэх чадвараа сургуулилтын үеэр харуулжээ.
 
Түүний чадварыг харуулсан дүрс бичлэг интернэтэд тавигдсан байна. Хүмүүс түүнийг жүжигчин Арнольд Шварценеггерын тулаантай кинонд бүтээсэн дүрүүдтэй харьцуулж байна.
 
/>
Г. Бердымухамедовын сургуулилт хийж буйг харуулсан дүрс бичлэгийн зарим хэсэгт А.Шварценеггерын гол дүрд нь тоглосон, 1985 онд дэлгэцнээ гарч байсан "Commando" киноны хэсгээс оруулжээ.
 
 
Г.Доржханд

Монгол брэнд