top banner
Шуурхай мэдээ

НҮБ-ын Аюулгүй зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэнэ


2017-08-05 11:28:02
Зураг
НҮБ./TASS/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бямба гарагт БНАСАУ пуужингийн туршилт хийсний хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолын төслийг авч хэлэлцэхээр болжээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны нэг дипломатч ТАСС-д мэдээлснээр, уг санал хураалт Нью-Йоркын цагаар 15:00 цагт болох ажээ.

Уг тогтоолын төсөлд БНАСАУ-аас нүүрс, төмөр, хар тугалга, далайн бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг хориглох заалт багтжээ. Үүний зэрэгцээ БНАСАУ-тай ийм төрлийн гэрээ байгуулсан орнууд худалдаж авсан ашигт малтмал болон бараагаа уг баримт бичиг батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дуусгах ёстой болж байгаа юм.

Мөн уг тогтоолын төсөлд Умард Солонгостой хамтарсан үйлдвэрийн газар шинээр байгуулах, одоо үйл ажиллагаа явуулж буй хамтарсан үйлдвэрийн газарт нэмж хөрөнгө оруулалт хийхийг хоригложээ. Үүнээс гадна, Умард Солонгосын ажилчид ажиллаж буй улс орнуудад Умард Солонгосоос ажиллах хүч нэмж авахыг хоригложээ. Уг баримт бичиг батлагдсан тохиолдолд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тусгай хорооноос хоригийн дэглэмийг зөрчиж байгаад баригдсан хөлөг онгоцуудыг улс орнууд өөрийн усан боомтууд руугаа оруулахгүй байх үүргийг хүлээх болж байгаа юм. Зөвхөн “онцгой шаардлагатай тохиолдол” үүнд хамаарахгүй аж.

Мөн Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой 13 хувь хүн, үйлдвэрийн газрын хувьд хязгаарлалтын арга хэмжээг уг төсөлд тусгасан байна.

Үүнээс өмнө Reiters агентлагийн мэдээлснээр, Америкийн талын тооцоолсноор, дээрх хязгаарлалтуудыг бүрэн биелүүлэхэд Пхеньяны жил тутмын 3 тэрбум долларын валютын орлогыг 1 тэрбум доллароор бууруулах боломжийг олгох ажээ. Дипломат эх сурвалжтийн мэдээлснээр, Орос, Хятад улсууд энэ тогтоолын төслийг дэмжиж магадгүй байгаа аж.
О.Барс

Монгол брэнд