top banner
Шуурхай мэдээ

Туулах чадвар сайтай 10 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө


2017-08-05 12:16:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэсэн туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд гаруй ой, хээрийн түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд дээрх тушаалыг гаргасан юм. Эдгээр автомашиныг НОБГ, Булган, Төв, Орхон, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт олгох болжээ.

Автоамшинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, инженер, хурандаа Б.Бямбаа, ОБЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Жигжидсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Ч.Ариунболд

Монгол брэнд