top banner
Шуурхай мэдээ

“Coal Mongolia-2017” чуулганаар нүүрсний салбарын боломжийг хэлэлцэнэ


2017-08-07 15:13:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2017” чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болох юм байна. 

Долоо дахь жилдээ зохион байгуулагдах тус чуулганаар Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, татварын орчин, салбарын сорилт ба боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Тус чуулганд  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монголиан Майнинг Корпорэйшн ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын нарын албаны хүмүүс оролцоrж илтгэл тавих аж.

Чуулганы хоёрдугаар хэсэгт “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” болох бөгөөд хурлыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргалах юм байна. Эл форумаар “Хятадын нүүрсний салбарын шинэчлэл, хөгжлийн бодлого”-ыг танилцуулж, Фэньвэй энержи Информэйшн Сервисез компанийн, орлогч менежер Лю Шин Хуа “БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”  сэдвээр “S&P GLOBAL PLATTS” компанийн  ахлах шинжээч Янь Жиун Нинь “Олон улсын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал ба Монгол, Хятадын нөлөөлөл”-ийн талаар илтгэл тавих аж.

 Б.Заяа

Монгол брэнд