top banner
Шуурхай мэдээ

Иран болон Монгол харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов


2017-08-07 16:58:04
Зураг
ТЕГЕРАН. /IranFrontPage/. Ираны Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф өнөөдөр нийслэл Тегеран хотноо Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Иранд айлчилж байгаадаа баяртай байна” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Манай улс Тегерантай улс төрийн харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ бусад салбарт, тухайлбал хөдөө аж ахуй, тээвэр, соёл болон боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна” гэлээ.

Үүний хариуд сайд М.Ж.Зариф хэлэхдээ “Манай хоёр улс бол эртнээс сайн харилцаатай байсан улс орнууд. Бид одоо улс төр, соёл болон эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гарган бэхжүүлэх хэрэгтэй байна” гэжээ.

Хувийн болон төрийн өмчийн компаниуд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу технологи, банк санхүү, нефтийн салбараас гадна терроризм ба хэт давруу үзэлтэй тэмцэхэд илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй байна гэж хэлсэн байна.

http://ifpnews.com/exclusive/iran-mongolia-eager-forge-closer-ties/
Г.Доржханд

Монгол брэнд