top banner
Шуурхай мэдээ

“Туулын хар шугуй” ТББ-ын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг урамшуулав


2017-08-07 18:36:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Туулын хар шугуй” ТББ-ын идэвхтэн байгаль хамгаалагч нарт мотоцикл гардуулан өгөв.

“Туулын хар шугуй” нь 2002 оноос эхлэн Туул голын дагуу Нисэхийн хар тохой, Сонсголонгийн гүүрнээс эхлэн Сонгины дээд ам хүртэл сайн дураараа хамгаалалтын үйл ажиллагаа явуулж хийж ирсэн үлгэр жишээ иргэний нийгмийн байгууллагуудын нэг аж. Тиймээс тус ТББ-ын тэргүүн З.Доржпаламын өнгөрсөн хугацаанд байгаль орчноо хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтангадас одонгоор шагнаж, Монголын байгаль орчны иргэний зөвлөл гишүүдийг хөдөлмөрийн хүндэт медалиар урамшуулав. Тэдэнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар шагнал  гардуулсан бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд оройлон оролцох болсонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Н.Туяа
 

Монгол брэнд