top banner
Шуурхай мэдээ

Төсөл хэрэгжсэнээр ундны усны талаарх зөв дадлыг бий болгожээ


2017-08-08 09:39:40
Зураг
Завхан /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас (МОНЭС) Завхан аймагт хүрээлэн буй орчин, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа болон эмзэг бүлгийн ялангуяа эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох богино хугацааны төсөл хэрэгжүүлж байна.

Төслийг МОНЭС-ийн тэтгэлгээр Завханы "Өрнөх хөгжил" ТББ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмад эмч нарын холбоо хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улиастай сумын хүн амын эрүүл аюулгүй усаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, уснаас шалтгаалсан өвчлөлийг бууруулах зорилт тавьжээ.

Өнөөдрийн байдлаар төслийн үр шимийг Улиастай сумын Богдын гол багийн 3000 орчим хүн хүртээд байна. Тус багийн өрхийн 70 гаруй хувь нь хуванцар савыг ундны усны хэрэглээндээ ашиглахгүй байх зөв дадлыг бий болгожээ. Мөн аймгийн цэвэр ус, ундны усны хэрэглээ, хангалтын талаарх мэдээлэл, иргэдийн дунд эрүүл мэндийн болон усны эрүүл ахуйн судалгаа явуулж, иргэдийн мэдлэг ойлголтыг тандаж нөлөөллийн үйл ажиллагаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь ундны усны зөв хэрэглээ, дадал байхгүй мэдлэг дутмаг байжээ. Иймд төслийн зүгээс тодорхой шат дараатай сургалтыг явуулж Богдын гол багийн иргэдийн ундны усаа авч байгаа Богдын голын гүүрний хэсэг, Цэнгэлдэхийн хэсгийн ундны усаа авч байгаа Чигэстэй голын салаа, Цэнгэлдэхийн усан сан болон иргэдийн хашаандаа гаргасан худаг зэрэг дөрвөн эх үүсвэрээс аймгийн МХГ-ын нян судлалын лабораторт нянгийн шинжилгээ хийлгэсэн байна. Ингэхэд  Богд, Чигэстэй  голын ус нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар зөвшөөрөгдөх хэмжээний өндөр байгаа нь иргэд голын усыг шууд хэрэглэх боломжгүй бөгөөд иргэд аль болох Усан сан, төвлөрсөн байгууламжаас ундны усаа авч хэрэглэх шаардлагатай байгаа. 

Улиастай сумын Богдын гол багийн Хангамж, Нэгдэл дунд, гүүрний хэсэгт Усан сангүй,  оршин суугаа иргэд нь 2015 оноос эхлэн ОНХС-ийн хөрөнгөөр усан сан байгуулж өгөхийг хүссэн ч шийдэж өгөөгүй байгаа талаарх мэдээлэл судалгааг гаргаж шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд