top banner
Шуурхай мэдээ

Скаутууд 31 дүгээр Жемборид амжилттай оролцлоо


2017-08-08 10:39:53
Зураг

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгаас 50 скаут, таван багш, нэг удирдагчийн хамт Ази Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид амжилттай оролцоод иржээ.

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Ази Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид цэнхэр дэлхийн 36 орны 2000, Монголын 21 аймаг есөн дүүргийн 4000 гаруй скаут, олон улсын үйлчилгээний 1500 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Скаутууд дурсамж дүүрэн долоо хоногийг хамтдаа өнгөрүүлж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсан юм.

З
авхан аймгаас оролцсон 56 хүний бүрэлдэхүүнтэй багийг олон хүн ивээн тэтгэж оролцжээ. Завханы багийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэргэжилтэн Х.Батсайхан,  Завхан аймгийн ЗДТГ, Улиастай сумын ИТХ, Дэлхийн зөн Завханхангай ОНХХ, Жавхлант хийморь хоршоо, Дөрвөлжин сумын ЗДТГ болон Сургуулийн захиргаа, Дорнод Их сургуулийн захирал О.Янжмаа, СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн коллеж, Нутгийн үйлс ХХК-ны удирдлага ивээн тэтгэж дэмжин ажиллажээ.

Б.Мягмарсүрэн 


Монгол брэнд