top banner
Шуурхай мэдээ

"Samsung"-ийн өв залгамжлагчид 12 жилийн хорих ял төлөвлөжээ


2017-08-08 11:12:37
Зураг
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёнд прокурорууд 12 жилийн хорих ял төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахад хүргэсэн авлигын дуулиан шуугиантай холбогдуулан ноён И-г шалгаж байгаа юм.
 
И Жэ Ён 2015 онд "Samsung"-ийн хоёр охин компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд түүний дотны найз Чой Сүн Сил-д “хандив” нэрийдлээр их хэмжээний хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байгаа билээ.

Энэ дуулиан шуугиантай холбоотойгоор хоёрдугаар сараас хойш ноён И шоронд хоригдож байна.

Түүнийг шүүх хурал энэ сарын 25-нд болох аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд