top banner
Шуурхай мэдээ

Гурвансайхан суманд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо


2017-08-08 12:07:53
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин гарч Гурвансайхан сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон.  Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн дагуу сумын нийт нутаг дэвсгэрийг хамруулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн тус суманд архи согтуурлах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх тухай сумын Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийг хэрэгжүүлж ажиллах үүргийг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий  “Давших зам”, “Донидпагма”, “Цэнхэр говь”, “ Уул хадарганатай” ХХК- д үүрэг болгожээ. Мөн албан хэрэгцээнээс бусад тээврийн хэрэгсэлд шатахуун түгээхгүй байхыг “Алтат хонгор”, “Зөв үйлст” ХХК- д үүрэг болгосон байна.

Захирамжийг зөрчсөн тохиолдолд Гамшгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхий, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт иргэдэд анхааруулжээ.
 
 Т. Отгонтуяа
 

Монгол брэнд