top banner
Шуурхай мэдээ

Өвөрхангай аймаг Кижон их сургуультай хамтран ажиллана


2017-08-08 13:20:07
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын Жёньжү Кижон их сургуулийн гүйцэтгэх захирал, хатагтай Жон Сон Суг тэргүүтэй албаны төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо долдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд ажиллалаа.

Айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах, ялангуяа мэдээллийн технологи, үйлдвэржилтийг хөгжүүлэхэд голлон анхаарч, боловсролын тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх тухай санал солилцжээ.

Төлөөлөгчдийг Өвөрхангай аймагт айлчлах үеэр Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн үйл ажиллагаа давхцаж, Монгол түмний баяр наадмыг үзэж сонирхсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.
Б.Батчимэг

Монгол брэнд