top banner
Шуурхай мэдээ

Буддын сургаалийг заах сургалтын төв ашиглалтад орно


2017-08-08 14:00:23
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн дэргэд “Чанадад оршихуй” сургалтын төвийг барьж, ашиглалтад оруулж байна.

“Сайн лам нарыг бэлтгэхийн тулд хүүхдүүдийг 7-8 настайгаас суурьшуулан сургах ёстой, түүний тулд хүүхдүүдийн сурч боловсрох ая тухтай орчныг хангах шаардлагатай байдаг” хэмээн тус хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Т.Баатар ярив. Тиймээс 50-60 хүүхдийн багтаамжтай 3 давхар сургалтын төвийг сүсэгтэн олны хандив болох 700 гаруй сая төгрөгөөр барьж байгаа юм. 2014 онд шав тавьж эхэлсэн барилгын ажил энэ намар дуусч, ашиглалтад орох төлөвтэй байна.

Сургалтын төвтэй болсноор нэг удаагийн элсэлтэд 18-55 насны 40-50 хүнийг элсүүлж, Буддын сургааль, түүнтэй холбоотой уламжлалт зан заншлыг заах, бясалгал хийх, буяны ажил зохион байгуулах зэрэгт хамруулах аж.
Б.Батчимэг

Монгол брэнд