top banner
Шуурхай мэдээ

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны бүртгэл эхэллээ


2017-08-08 16:59:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд болно.

Энэхүү анхдугаар тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлөөр зохион байгуулах юм. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн, “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж өрсөлдөнө.

Тэмцээнд оролцогчид таван өртөөг дамжин өгсөн даалгавруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой.

Ж.Болор

Монгол брэнд