top banner
Шуурхай мэдээ

Мал эмнэлэг үржлийн тасгийнханд мотоцикль гардууллаа


2017-08-08 17:15:15
Зураг
Булган /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ улсын хэмжээний мал эмнэлэг, үржлийн тасгийн материаллаг баазыг сайжруулахаар мотоцикль олгож байна. Булган аймагт сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнлэг, үржлийн тасгийн ажилтнуудад мотоцикль гардуулах ёслол боллоо.

Манай аймагт 16 суманд мал эмнэлэг, үржлийн тасаг үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд унаатай болсноор мал аж ахуйн чиглэлийн үйлчилгээний чанар, хүртээмж улам сайжирна. Манай мэргэжилтнүүд Япон улсад үйлдвэрлэсэн чанартай мотоцикль унаатай болж байгаадаа талархаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярьлаа.
Мал эмнэлгийн үйлчилгээг улам сайжруулахаар олгож байгаа унааг аймгийн удирдлага гардуулж өглөө.
М.Батжаргал

Монгол брэнд