top banner
Шуурхай мэдээ

Энэтхэгийн банкны ажилтнууд орон даяар ажил хаялт зарлана


2017-08-08 17:35:43
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /GlobalTimes/. Энэ сарын 22-нд Энэтхэг улс даяар нэг сая гаруй банкны ажилтан нэг өдрийн ажил хаялт зарлана.

Энэтхэгийн есөн банкны үйлдвэрчний эвлэлүүдийг төлөөлдөг “Энэтхэгийн бүх банкны ажилтнуудын холбоо” гэдэг үйлдвэрчний эвлэл хувьчлал болон төрийн өмчийн банкуудыг нэгтгэж байгааг эсэргүүцэн ажил хаялт зарлахаар төлөвлөжээ. 

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга C.Х.Венкатачалам өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Төрийн өмчийн банкуудыг хувьчилж, хооронд нь нэгтгэж байгааг эсэргүүцэн хийх гэж буй энэ ажил хаялтад ойролцоогоор 1 сая банкны ажилтан оролцоно” гэв.

550 тэрбум долларын хөрөнгөтэй, 500 сая хэрэглэгчтэй супер банкийг бий болгох зорилгоор төрийн өмчийн таван банкийг улсынхаа хамгийн том банк болох Энэтхэгийн төрийн банктай нэгтгэж буйгаа энэ оны эхээр Энэтхэгийн Засгийн газар зарлаж байсан юм.

Тус улсын банкны салбарынхан засгийн газрынхаа бодлогуудыг эсэргүүцэж, цалингаа нэмүүлэхийн төлөө байнга ажил хаялт зарладаг ажээ.

Г.Доржханд

Монгол брэнд